Даатгуулагчдад эрүүл мэндийн үйлчилгээний талаар илүү дэлгэрэнгүй, ойлгомжтой мэдээлэл авах боломжийг олгож байна. Тухайлбал, та өөрт хэрэгтэй тусламж үйлчилгээг төрлөөр нь болон оношийн хамааралтай бүлгээр шүүж, ойролцоох гэрээтэй эрүүл мэндийн байгууллагуудыг харах боломжтой. Жишээ нь, та зүрх судасны өвчнөөр үзүүлэх бол холбогдох ангиллыг сонгоход таны байршилд хамгийн ойр байгаа гэрээт эмнэлгүүдийн мэдээлэл харагдана.
