Монголын Хөрөнгийн Бирж дээр бүртгэлтэй нээлттэй хувьцаат компаниуд 2024 оны цэвэр ашгаасаа олгох ногдол ашгийн хэмжээгээ саяхнаас зарлаж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар нийт 38 компани нэгж хувьцаанд хуваарилах ногдол ашгийн хэмжээгээ зарлаад байна. Тэгвэл нэгж хувьцаандаа хамгийн өндөр ногдол ашиг хуваарилсан топ 10 компанийг танилцуулж байна.
Өмнөх жилүүдэд ногдол ашиг хуваарилсан компаниудын тоо болон нийт дүн дараах байдалтай байжээ.
2021 онд 25 компани нийт 78 тэрбум төгрөг
2022 онд 35 компани нийт 480.24 тэрбум төгрөг
2023 онд 40 компани нийт 799 тэрбум төгрөг
Үүнээс харахад ногдол ашиг хуваарилах компаниудын тоо болон нийт дүн тогтмол өсөх хандлагатай байна.
Хувьцааны үнэ богино хугацаанд өснө гэж хүлээх нь буруу ойлголт бөгөөд олон хүчин зүйлээс хамааран байнгын хэлбэлзэж байдаг. Мөн тухайн компани ногдол ашиг хуваарилах эсэх нь хувьцааны өгөөжид нөлөөлдөг. Тиймээс зах зээлийн эрсдэлийг ойлгож, компанийн бизнесийн төлөвлөгөө, удирдлагын бодлого, зах зээлийн нөхцөл байдлыг судалсны үндсэн дээр хөрөнгө оруулах нь чухал юм.
Хувьцаа авахдаа юуг анхаарах вэ?
Хөрөнгө оруулж буй компанийн бизнес төлөвлөгөө, ногдол ашгийн бодлого, салбарын өсөлт, удирдлагын чадвар зэргийг зайлшгүй судлах шаардлагатай. Мөн хувьцаа, бондын аль нь хөрөнгө оруулагчийн зорилгод нийцэж байгааг бодолцох нь чухал.
Хувьцааны ханш унахад яах вэ?
Богино хугацааны уналт уу, эсвэл компанийн үндсэн асуудал уу гэдгийг ялгаж, нухацтай шийдвэр гаргах нь зүйтэй. Байнгын ажиглалт хийж, мэдээлэлд үндэслэн хувьцаагаа зарах эсэхээ шийдэх нь хамгийн зөв сонголт болно.
Хөрөнгө оруулалт хийх, түүнээсээ үр өгөөж хүртэх олон арга зам бий. Иргэдийн хамгийн сайн мэддэг хөрөнгөө өсгөх арга зам бол хадгаламж эсвэл үл хөдлөх хөрөнгө байдаг. Хадгаламжид мөнгөө хийвэл хүү авна. Үл хөдлөх хөрөнгө худалдан авбал үнийн зөрүүнээс нь ашиг олж болно гэдгийг бүгд мэднэ. Тэгвэл үнэт цаас нь энэ хоёр шинжийг хоёуланг нь агуулдаг.
Иргэд мөнгөө өсгөх олон арга ашигладаг бөгөөд энэ нь эрсдэл, өгөөжийн түвшнээсээ хамааран ялгаатай байдаг. Гол аргуудыг дараах байдлаар ангилж болно. Иргэдийн мөнгөө өсгөх эрсдэл багатайгаас гадна үр өгөөж багатай хэрэгслүүд гэвэл хугацаатай болон хугацаагүй хадгаламж, тэтгэврийн хуримтлал юм. Харин дунд болон өндөр эрсдэлтэй, боломжит өндөр өгөөжтэй хэрэгслүүдэд хувьцаа, бонд, санхүүгийн дериватив бүтээгдэхүүнүүд орж байна. Тэгвэл өндөр эрсдэлтэй ч их хэмжээний ашиг олох боломжтой хэрэгслүүдэд биткойн, этереум, крипто арилжаа хийх зэрэг аргууд тус тус ордог байна.
Мөнгөө өсгөх арга зам бүр өөрийн гэсэн давуу болон сул талтай. Гэсэн хэдий ч хамгийн үр дүнтэй арга нь хэд хэдэн санхүүгийн хэрэгслийг хослуулан хөрөнгө оруулалт хийх юм.