Open iToim app
Таны сонорт | 1 мин уншина

"Цагаан сар 2025" сар шинийн үзэсгэлэн худалдаа болж байна

"Цагаан сар 2025" сар шинийн үзэсгэлэн худалдаа болж байна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 19
Нийслэлийн Чингэлтэй дүүрэг Жижиг, дунд үйлдвэр эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг сурталчлан таниулах, борлуулалтыг нь нэмэгдүүлэх, өрхийн үйлдвэрлэлийг дэмжих, иргэдэд дотоодын чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрийн үнээр хүргэх зорилгоор сар шинийн үзэсгэлэн худалдааг дүүргийн тавдугаар хороонд байрлах “Ancore event hall”-д энэ сарын 26-ныг дуустал зохион байгуулж байна. Үзэсгэлэн худалдаанд төрөл бүрийн хүнсний бүтээгдэхүүн, үндэсний дээл хувцас, хүүхдийн монгол цамц, хүрэм, ноос ноолууран эдлэл, гар хийцийн модон тавилга, арьс ширэн бүтээгдэхүүн зэргийг худалдаалж байна.
Иргэд та бүхэн үндэсний үйлдвэрлэлээ дэмжиж, дүүргийн үйлдвэрлэгчдийн чанартай, баталгаатай бараа бүтээгдэхүүнээс сонгон худалдан авалт хийгээрэй.
https:/ style="position:absolute;top:0;left:0;bottom:0;right:0;width:100%;height:100%;border:none;" /www.youtube.com/watch?v=crKwVB1aOIE
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн