Тэрээр 1990 оны аравдугаар сарын 2-нд Ховд аймгийн Буянт суманд төрсөн. Түүний аав Оргих улсын аварга тариаланч, ээж Баярлах нь нярав мэргэжилтэй. Ээж, аав нь аль аль нь бөхийн удамтай. Түүний ээжийг Засагт ханы хөх харчуудын нэг, алдарт Шаравын Батсуурь аваргын удмын хүн гэдэг. О.Хангай нь айлын ганц хүү. Гурван эмэгтэй дүүтэй. Түүний бөхийн карьер 2010 онд эхэлсэн. Тухайн жил ХААИС-ийн төгсөх ангийн оюутан байсан тэрээр сумынхаа наадамд ямар ч бэлтгэлгүйгээр барилдаж, сумын начин цол хүртсэн.
