Энэтхэг, Монголын хилийн цэргийн хүчнийхэн хамтарсан сургуулилалт хийж, хил хамгаалах чиглэлээр харилцан хамтын ажиллагаагаа эрчимжүүлэхээр шийдвэрлэхээр тогтсон талаар “The Economic Times” мэдээлжээ. Хоёр улсын Хил хамгаалах ерөнхий газрын хоёрдугаар сарын 2-ноос эхэлж, зургаан өдөр үргэлжилсэн 10 дахь удаагийн хэлэлцээ энэ сарын 12-нд өндөрлөсөн байна. Энэтхэгийн талыг Хил хамгаалах газрын дэд дарга Далжит Сингх Чавдхари тэргүүлсэн бол Монголын талын төлөөлөгчдийг Хилийн цэргийн командлагч, хошууч генерал Х.Лхагвасүрэн тэргүүлсэн байна. Мөн хоёр тал анхаарал хандуулж буй салбар дахь хамтын ажиллагаагаа өргөжүүлэх, технологийн шийдэл солилцох замаар гэмт хэргээс үр дүнтэй урьдчилан сэргийлэх, илрүүлэхэд хамтран ажиллах талаар ярилцжээ. Түүнчлэн хил хамгаалах, ялангуяа хилийн боомтуудын аюулгүй байдлыг хангах, орж ирж буй тээврийн хэрэгслийг шалгах чиглэлээр сайн туршлага солилцох, хоёр талын цэргийн хүчний чадавхийг бэхжүүлэхэд дэмжлэг үзүүлэх, хилийн менежментэд технологи ашиглах чиглэлээр хамтран ажиллах талаар санал солилцсон байна. Эдгээр яриа хэлэлцээний дараагийн шатыг энэ оны есдүгээр сард Монголд хийхээр төлөвлөж байгаа аж.