Open iToim app
Дэлхий | 2 мин уншина

Нимбэгтэй ус эрүүл мэндэд сайн уу

Нимбэгтэй ус эрүүл мэндэд сайн уу
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 17
“TikTok” дээрх нимбэгтэй ус хэрэглэснээр үр дүнг нь мэдэрсэн тухай олон видео нийтлэгддэг. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр үүнтэй төстэй бичлэгүүд тоо томшгүй олон байдаг. Нимбэгтэй бүлээн ус балгаснаар өдрийг сэргэгээр эхлүүлж болох ч түүний олон ашиг тусыг нотлох баримт байхгүй талаар Орегон мужийн Линус Паулингийн хүрээлэнгийн захирал, хоол тэжээлийн профессор Эмили Хо ярьжээ.
Чийгшүүлэх Нимбэгтэй халуун усны гол чанар нь чийгшүүлэх гэж профессор Хо онцолжээ. Харин Бостоны их сургуулийн хоол тэжээлийн мэргэжилтэн, клиник профессор Жоан Салге Блэйк “Нимбэгтэй усанд онцгой зүйл байхгүй. Нэг аяга энгийн ус эсвэл нэг аяга ургамлын гаралтай цай эсвэл кофе уухад ижил л үйлчилгээ үзүүлнэ. Ямар ч шингэн таныг чийгшүүлнэ" гэжээ. Хоол боловсруулах Сиэтл дэх Вашингтоны их сургуулийн Анагаах Ухааны төвийн эмч Жуди Саймон хэлэхдээ шингэн нь нимбэгтэй эсэхээс үл хамааран хоол боловсруулах системийг идэвхжүүлэхэд зайлшгүй шаардлагатай гэжээ.
2020 онд Туркийн 4500 гаруй насанд хүрэгчдийн дунд хийсэн судалгаагаар судлаачид хамгийн их ус уудаг буюу өдөрт 8 аягаас илүү уудаг хүмүүс өдөрт 4 аягаас бага ус уудаг хүмүүстэй харьцуулахад өтгөн хатах эрсдэл 29 хувиар бага байгааг тогтоожээ. Нимбэгний ус өтгөн хаталтад хэрхэн нөлөөлдөг талаар судалгаа байхгүй мэт боловч нимбэгний шүүс нь ходоодны хүчил ялгаралтыг өдөөж, ходоодны хоолыг задлахад тусалдаг гэсэн хязгаарлагдмал нотолгоо бий. Дархлааны Профессор Хо хэлэхдээ нимбэг нь витамин С-ээр баялаг. Витамин С нь дархлааны үйл ажиллагаанд зайлшгүй шаардлагатай бөгөөд ДНХ-ийн гэмтлийг зогсоож чадах хүчтэй антиоксидантод тооцогддог. Нимбэгтэй ус нь дархлааг сайжруулдаг гэсэн нотолгоо тийм ч их байдаггүй. Судлаачид 60 гаруй эмнэлзүйн туршилтыг тоймлон үзэхэд өндөр тунгаар витамин С-г өдөрт 200 мг-аас багагүй ууж байсан хүмүүс ханиад бага хүрдэг, хүндэрдэггүй байна. Доктор Салге Блэйк "Нимбэгтэй халуун ус ууснаар дархлаа сайжрахгүй" гэжээ. Түүнчлэн халуун нимбэгний ус жин, бодисын солилцоонд хэмжигдэхүйц нөлөө үзүүлдэг гэсэн баттай нотолгоо байдаггүй аж. Зарим судалгаагаар нимбэг болон бусад цитрус жимс идэх нь цусан дахь сахарын хэмжээг тогтворжуулахад тусалдаг байна.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Энэ мэдээнд өгөх таны сэтгэгдэл ?
Like reaction
...
Таалагдсан
Dislike reaction
...
Таалагдаагүй
Agree reaction
...
Зөв өнцөг
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн