Манай улсын нүүрсний экспорт жил ирэх бүр нэмэгдэж 2025 онд 83 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөөд байгаа. Энэ бол манай улсын олборлох, хилээр нэвтрүүлэх дээд хүчин чадал гэж хэлж болно.Харин Ганшуунсухайт-Ганцмодны төмөр замын хил холболтыг хийснээр нүүрсний тээврийн хүчин чадал асар их нэмэгдэх юм. Тээврийн хүчин чадал ханалттай нэмэгдэж байгаа ч бид дагаад олборлолт, боомтын нэвтрэлтээ нэмэгдүүлэх шаардлагатай. Хэрвээ үүнийг нэмэгдүүлж чадахгүй бол төмөр замаа 100 хувь ашиглаж чадахгүй гэсэн үг. Гашуунсухайт-Ганцмод боомтын хил дамнасан төмөр замыг холбох Монгол Улсын Засгийн газар, БНХАУ-ын Засгийн газар хоорондын хэлэлцээрт гарын үсэг зурсан. Энэ нь ганцхан төмөр замын хил холбох асуудал биш бөгөөд БНХАУ-ын талаас гурвын цогцоор гэсэн байр суурь илэрхийлсэн бөгөөд олборлох, тээвэрлэх, хил холбох гэсэн гурван гэрээнд гарын үсэг зурж, нэгэн зэрэг хөдөлгөх юм. 16 жилийн дараа хил холболтын гэрээг хийж байгаа учраас манай улс тодорхой хэмжээний үүрэг хүлээнэ. Гэрээний нарийн заалтууд тодорхой болоогүй ч 16 жилийн хугацаанд БНХАУ-д хөнгөлөлттэй үнээр нүүрс экспортлох, Тавантолгойн Онч хараад, Бортолгой хоёр ордыг 16 жилээр "Чайна Энержи" компанид олборлуулах, БНХАУ-ын компаниудаар барилгын ажлыг гүйцэтгүүлэх гэх мэт үүргийг Монгол Улс хүлээлээ.