Open iToim app
Эдийн засаг | 2 мин уншина

Монгол Улсын эдийн засаг 2024 онд 4.9 хувиар өсжээ

Монгол Улсын эдийн засаг 2024 онд  4.9 хувиар өсжээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 18
Дотоодын нийт бүтээгдэхүүн (үйлдвэрлэлийн аргаар тооцсон) 2024 онд урьдчилсан гүйцэтгэлээр 80.0 их наяд төгрөг болж, өмнөх оноос 9.5 их наяд төгрөг буюу 13.5 хувиар өсжээ. ДНБ өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 2.0 (10.0%) их наяд, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 6.4 (22.2% )их наяд төгрөгөөр өссөн нь нөлөөсэн гэж Үндэсний статистикийн хорооноос мэдээллээ.
ДНБ, 2015 оны зэрэгцүүлэх үнээр, 2024 онд 32.1 их наяд төгрөг болж, өмнөх оноос 1.5 (4.9%) их наяд төгрөгөөр өсөхөд уул уурхай, олборлолтын салбарын нэмэгдэл өртөг 419.2 (10.8%) тэрбум, үйлчилгээний салбарын нэмэгдэл өртөг 1.5 (9.8%) их наяд төгрөгөөр нэмэгдсэн нь голлон нөлөөлсөн байна.
ДНБ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2022 онд 5.0 хув ь, 2023 онд 7.4 хувь, 2024 онд 4.9 хувиартус тус өссөн байна. ДНБ 2024 онд 4.9 хувиарөссөн ий -3.6 нэгж хувийг хөдөө аж ахуйн салбар, 1.4 нэгж хувийг уул уурхай, олборлолтын салбар, 0. 3 нэгж хувийг үйлдвэрлэл, барилгын салбар, 4.8 нэгж хувийг үйлчилгээний салбар, 2.0 нэгж хувийг бүтээгдэхүүний цэвэр татвар бүрдүүлсэн байна.
Харин Хөдөө аж ахуйн салбарын нэмэгдэл өртөг (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2024 онд 2. 8 их наяд төгрөг болж, өмнөхоноос 1.1(28.7%) их наядтөгрөгөөр буурсаннь ДНБ-ий өөрчлөлтөд 3.6 нэгж хувиарсөрөгнөлөөүзүүлсэн байна.
Өрхийн эцсийн хэрэглээ (2015 оны зэрэгцүүлэх үнээр) 2024 онд 22.9 их наяд төгрөг болж, өмнөх оноос 2.6 (12.9%)их наяд төгрөгөөр өсөж, ДНБ-д 8.6 нэгж хувиар эерэг нөлөө үзүүлсэн байна
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн