Боловсролын сайд П.Наранбаяр 16 хүртэлх насны хүүхдийг цахим орчинд орохыг хориглох асуудлыг судлах ажлын хэсэг байгуулсан талаар мэдээлэл хийлээ. Тус ажлын хэсгийг сайдын зөвлөх Д.Гантулгаар ахлуулсан бөгөөд хуулийн төсөл боловсруулах судалгааны ажлыг хийх юм.