Үндэсний статистикийн хорооноос Монгол Улсын 2025 оны нэгдүгээр сарын байдлаар нийгэм, эдийн засгийн байдлыг танилцуулсан. Уг мэдээллээс орон сууцны үнийн мэдээллийг онцолж байга.2025 оны нэгдүгээр сард орон сууцны үнэ өмнөх оны мөн үетэй харьцуулахад 13.3 хувиар, өмнөх сараас 0.5 хувиар тус тус өссөн байна. Орон сууцны насжилтаар авч үзвэл шинэ орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 11.2 хувиар өссөн бол хуучин орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 15.0 хувиар өссөн байна.Шинэ орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.53 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгийн үнэтэй байна. Харин хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 4.42 сая төгрөг болж, мөн Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 5.82 сая төгрөгийн үнэтэй байна. Шинэ орон сууцны дундаж үнэөмнөх оны мөн үетэй харьцуулахад Сүхбаатар дүүрэгт 40.0 хувь ( 1660.1 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уул дүүрэгт 8.6 хувь (359.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байна. Хуучин орон сууцны хувьд Сүхбаатар дүүрэгт 30.6 хувь (1361.2 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн өндөр, Хан-Уулдүүрэгт 12.5 хувь (525.3 мянган төгрөг)-аар өссөн нь хамгийн бага байжээ.