Зөвшөөрлийн тухай хуулийн хэрэгжилтийг хангуулж, хуулиас давсан журмуудыг цуцлах ажлын хүрээнд Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайд С.Одонтуяа 2023-2024 онд баталсан зарим журмуудыг хүчингүй болгож байгааг мэдэгдсэн. Тэгвэл энэ талаар тус яамны Төрийн нарийн бичгийн дарга Э.Баттулгаас тодрууллаа.Тэрээр “Засгийн газрын хуралдаанаас өгсөн үүрэг даалгаврын дагуу бизнес эрхлэхэд хүндрэл чирэгдэл учруулж байгаа, цаг хугацааны хувьд олон сар жилээр хойшлуулдаг, байгаль орчинд нөлөөлөх үнэлгээний тухай хуулийн зохицуулалтыг хялбаршуул гэх үүрэг даалгаврыг бидэнд өгсөн. Өөрөөр хэлбэл аж ахуй нэгжүүдийг бизнес эрхлэхэд нь төвөг чирэгдэл болдог, хугацааны хувьд саад болдог ажлууд байдаг. Энэ бүхнийг зохицуулах үүднээс зарим журмыг хүчингүй болгосон юм. Журмын шинж чанартай зөвшөөрөл олгохтой холбогдох арван журам, маягтыг Байгаль орчин, уур амьсгалын өөрчлөлтийн сайдын 2025 оны аравдугаар сарын 11-ний өдрийн тушаалаар хүчингүй болголоо. Одоо хүчингүй болгосон журмуудыг танилцуулъя.Байгаль орчин ногоон хөгжлийн сайдын 2013 оны 153-р тушаалаар баталсан мод модон материалын гарал үүслийн гэрчилгээ олгох хяналт тавих журам хүчингүй боллоо.