Цахим хөгжил, инновац, харилцаа холбооны сайд Ц.Баатархүү өнөөдөр 2025 онд хийж, хэрэгжүүлэх ажлаа танилцуулж мэдээлэл хийлээ. Энэ онд "Хиймэл оюунд зориулсан "TIER-4″ үндэсний дата төвийг Шинэ Зуунмод хот буюу Хүннү хотод байгуулна. Мөн төрийн 4000 орчим яам агентлагийн цахим вэб хуудсыг Gov.mn нэгдсэн системд нэгтгэнэ" гэдгийг онцолсон юм. Мөн Засгийн газар Хиймэл оюуны үндэсний стратегийг батлуулах аж. Хиймэл оюуны үндэсний стратегийг батлах хүрээнд хийх 10 ажил:-Монгол улсад 5G технологийн хэрэглээг эхлүүлж, бүх сумын интернэтийн хурдыг 10 дахин нэмэгдүүлнэ. Өнөөдрийн байдлаар 325 сум 52,480 км шилэн кабель 1Гбит/сек дахин дамжуулах сүлжээний багтаамжтай байна. Үүнийг 2025 онд 10 Гбит болгохоор ажиллаж байна.