Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Ш.Бямбасүрэн: Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурна

Ш.Бямбасүрэн: Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурна
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 10
УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах албан бичиг боловсруулж, УИХ-ын гишүүдээс гарын үсэг цугуулж эхэлсэн.
Өнөөдрийн байдлаар Ерөнхий сайдыг огцруулах бичигт УИХ-ын гишүүн Ж.Баярмаа гарын үсэг зураад байгаа. Тэгвэл УИХ-ын гишүүн Ш.Бямбасүрэн Ерөнхий сайдыг огцруулахыг дэмжиж гарын үсэг зурна гэдгээ мэдэгдлээ.
Тэрээр цахим хуудастаа "Цагийн байдлыг ажиж байгаад аль нааштай талд нь үсэрч гарах нь зарчимтай, туйлбартай улстөрчийн чанар биш. Хэн нэгэн албан тушаалтан, тодорхой эрх ашгийг хамгаалах гэхээс илүү хүний эрх, олон ургалч үзэл, чөлөөт зах зээлийг хамгаалдаг улс төрийн нам төлөвшин тогтох нь Монгол Улсын том эрх ашиг гэж үздэг. Томоохон төсөл хөтөлбөрүүд хөдөлж эдийн засгаа өөд татах, монополын нөлөөллөөс улс төрийг ангид байлгах, иргэд болон аж ахуйн нэгжүүд зах зээл дээр чөлөөтэй өрсөлдөх орчин бий болгох, бизнес дэх төрийн дарамтыг бууруулахын төлөөх ямар ч бодлогыг тууштай дэмжиж ажиллана. Гэтэл өнөөдөр татварын дарамт хэрээс хэтэрч, төр улам данхайж, үг хэлэх үзэл бодлоо илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрх чөлөө улам бүр хумигдаж байгаа нь бодитой үнэн.
Тиймээс олон нийтийн болон УИХ-ын өмнө хүлээсэн үүргээ хангалтгүй биелүүлж байна гэж үзэж Засгийн газрын Тэргүүн, Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах шаардлагыг дэмжиж гарын үсэг зурах болно" гэжээ.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн