Цахим спортын “Counter Strike 2” тоглоомын нэг сая “Intel Extreme Masters Katowice” тэмцээнд “The MongolZ” баг шөвгийн дөрөвт шалгарлаа.
Монголын "The MongolZ" баг хасагдах шатны эхний өдөр Туркийн "Eternal Fire" багийн эсрэг тоглов. Хоёр баг өмнө нь таван удаа учраа таарахад монгол хөвгүүд гуравт нь хожсон гэх давуу үзүүлэлттэй байсан.
Хүч тэнцүү багуудын тулаан гурван нэмэлт цагт сунжирч, эцэст нь "The MongolZ" баг 22:18-аар хожсоноор хагас шигшээд шалгарлаа. Тэднээс өмнө ямар ч Ази баг энэ амжилтыг гаргаж байсангүй. Багийн ахлагч "bLitz" буюу Б.Гарьдмагнай хоёр мап дээр жигд тоглож, багаа тэргүүлсэн.
Тоглолтын дараа "Reddit" болон "HLTV"-ийн форум дээр "Чингисийн хөвгүүд Сулейманы цэргүүдийг бут ниргэлээ" гэх утгатай сэтгэгдэл, постууд олны анхаарлыг татжээ. Түүнчлэн, өнөөдөр Францын "Team Vitality" багтай 22:45 цагт тоглоно. Хэрэв тус тоглолтод хожвол энэ тэмцээний аваргын төлөө тоглох эртэй болно.