УИХ-ын гишүүн Ч.Лодойсамбуу Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийг огцруулах санал гаргаж гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд байгаа.УИХ-ын гишүүдийн дөрөвний нэг буюу 32 гишүүн дэмжиж гарын үсэг зурвал УИХ-аар Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хэлэлцэх хуультай. Ч.Лодойсамбуу гишүүн гишүүдийн гарын үсгийг цуглуулахдаа гишүүн бүр рүү утасдана гэж мэдэгдсэн. Тэгвэл түүний саналыг дэмжихгүй гишүүд олон байгаа бөгөөд өөрсдийн цахим хуудастаа байр сууриа илэрхийлжээ. Тухайлбал, УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ Засгийн газрыг огцруулахыг дэмжихгүй гэжээ. Тэрээр “Ар гэрээ алдсан нийт хүмүүстээ гүн эмгэнэл илэрхийлье. Ерөнхийлөгч, Ерөнхий сайдаар ажиллаж байсан нөхөд эх орноосоо оргон зайлж, зугтаж байхад Ерөнхий Сайд Л.Оюун-Эрдэнэ шиг нам харгалзахгүй авлигатай тэмцэж, эх орондоо авлигаас учирсан 2,200,000,000,000 төгрөгийг, түүн дундаа гадаад руу гаргасан 12,200,000 ам.долларыг эх орондоо буцаан авч ирсэн Ерөнхий сайд байгаагүй юм шүү. Түүний хийж байгаа тэмцэл, шинэ сэргэлтийн бодлогыг дэмжинэ. Монгол Улсын Засгийн газар үйл ажиллагаа хэвээр үргэлжлэх ёстой.