Б.Орхонбаяр 18 насандаа сумын заан, 20 настайдаа аймгийн арслан, 21 насандаа аймгийн арслан цолоо баталж хурц чимэгтэй болсон. Мөн тэр жилээ тунаж барилдаад улсын начин, 23 настайдаа улсын харцага, 24 насандаа Улсын арслан цолонд хүрсэн билээ. Нас залуу түүнийг олон наадам хүлээж байна, итгэл найдвар ч төдий их бий.
Арслан цол хүртэхдээ нэгийн даваанд Тува улсын бөх Мижитдорж Сайын, хоёрын даваанд Аймгийн начин Н.Базарсүрэн, гурвын даваанд Аймгийн арслан М.Отгонням, дөрвийн даваанд Аймгийн арслан Д.Алтанцоож, тавын даваанд Аймгийн арслан Д.Бадамгарав, зургаагийн даваанд Аймгийн арслан О.Цэцэнцэнгэл, долоогийн даваанд Улсын арслан Ц.Содномдорж, наймын даваанд Улсын харцага Б.Бат-Өлзий, есийн даваанд Даян аварга Н.Батсуурийг хаясан билээ. Түүнчлэн, 2024 оны наадмаар арслан цолоо баталсан.
Түүний амжилтын гол хөдөлгүүр нь улсын харцага Т.Өсөх-Ирээдүй юм. Тэрээр 2015 оноос Т.Өсөх-Ирээдүй багшийнхаа удирдлага дор бэлтгэл сургуулилтаа хийж байгаа. Түүнчлэн, Т.Өсөх-Ирээдүй багш нь 2019 оны наадмаар гурвын даваанд өөрийн шавь Б.Орхонбаярыг амлан, тахим буулгасан билээ.
Б.Орхонбаяр сагсан бөмбөг сайн тоглодог. Тодруулбал, 2023 оны Бүх оддын сагсан бөмбөгийн тэмцээнд оролцсон.
Түүний хэлэх дуртай үг "Хөдөлмөрлөсөн хүнд л аз ирдэг" гэж тэрээр нэгэн ярилцлагадаа дурдсан байдаг.
Тэрээр “Аварга” биеийн тамирын дээд сургуулийг Бодибилдинг, фитнесийн багш дасгалжуулагч мэргэжлээр төгссөн.
Б.Орхонбаяр арслан А.Сүхбат, Д.Сумъяабазар аваргуудын барилдаанаас үлгэр жишээ авдаг.