Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Ж.Батзанданг стратегийн ордод хэлэлцээр хийх БЭТ-өөр томилжээ

Ж.Батзанданг стратегийн ордод хэлэлцээр хийх БЭТ-өөр томилжээ
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 6
Үндэсний баялгийн сангийн тухай хуулийг УИХ өнгөрсөн оны дөрөвдүгээр сарын 19-нд баталсан.
Тус хуульд стратегийн болон үүсмэл ордын 34 хувийг төр эзэмшинэ гэж заасан. Тиймээс хувийн хэвшлийн эзэмшиж байгаа стратегийн ордын 34 хувийг төр авах юм. Хэрвээ хувийн хэвшил төртэй хэлцэл хийж 34 хувиа өгөхгүй бол Засгийн газар БЭТ томилно гэж Үндэсний баялгийн сангийн тухай хуульд заасан.
Тэгвэл Засгийн газрын өчигдрийн хуралдаанаар УИХ-ын гишүүн асан Ж.Батзанданг стратегийн ордын 34 хувийг төрд авах хэлцэл хийх Засгийн газрын БЭТ буюу Засгийн газрын бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ.
Тэрээр өөрийн цахим хуудастаа "Баялгийн санг баян болгох, Баялгийн сангийн ашиг орлогыг нэмэгдүүлэх, Стратегийн ач холбогдолтой ордуудын төрийн эзэмшлийн хувь хэмжээг тогтоох хэлэлцээр хийх Засгийн Газрын Бүрэн эрхт төлөөлөгчөөр томилжээ. Товчоор хэлбэл алдагдсан баялгаа ард түмэндээ эргүүлэн авчирах үүрэг хүлээв" гэжээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн