Эдийн засагч Б.Лакшмитай хөрөнгө оруулалтын орчны талаар ярилцлаа.-Манай улсын хөрөнгө оруулалтын орчин ямар байна гэж та дүгнэдэг вэ?-Монгол Улсын хөрөнгө оруулалтын орчин сайн хөгжөөгүй. Ялангуяа, сонгуулийн дараа Гадаад хөрөнгө оруулалтын агентлагийн үйл ажиллагаа нь ч тодорхойгүй болчихлоо. Сонгуулийн дараа Засгийн газрын бүтэц өөрчлөгдсөнтэй холбоотойгоор чиг үүргийн агентлаг нь солигдсон. Сонгуулийн өмнө Гадаад хөрөнгө оруулалтын газар Эдийн засгийн хөгжлийн яаманд харьяалагддаг байсан бол сонгуулийн дараа Шадар сайдын харьяанд өгсөн. Өнгөрсөн хугацаанд Гадаадын хөрөнгө оруулалтын агентлаг таван удаа өөрчлөгдсөн байгаа юм.Мөн манай улсад хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах асуудлыг ярихгүй байна. Энэ асуудал маш олон жил орхигдсон. Манай улс үе үе "Лондоны Арбитрын шүүхэд тэр компанийг яллаа" гэдэг мэдээ гараад л өнгөрдөг. Ер нь бид Лондоны шүүх рүү явж байна гэдэг эцсийн дүндээ ялагдсан л гэсэн үг. Яагаад гэхээр Монгол Улс тухайн хөрөнгө оруулагчаа, бусад хөрөнгө оруулагчийн итгэлийг алдаж байна гэдэг том асуудал. Энэ бол хэмжишгүй том зардал. Хөрөнгө оруулагч нар дээр үүсэж байгаа гомдол, маргааныг заавал шүүхээр оруулахгүй зохицуулдаг байх шаардлагатай.