“Шоппи” ХХК-ийн Гүйцэтгэх захирал Ч.Даваажамц: UBCab Express-ийн хурдан, найдвартай хүргэлтийн үйлчилгээг бид хэрэглэгчдэдээ санал болгох болсондоо баяртай байна. Энэ хамтын ажиллагаа нь манай үйлчилгээг улам сайжруулж, хэрэглэгч ачаа, бараагаа илүү хурдан, илүү найдвартай авах боломжийг бүрдүүлж байна. UBCab Express болон Shoppy.mn-ийн хамтын ажиллагаа нь онлайн худалдааны зах зээлд технологийн шинэ шийдлүүдийг нэвтрүүлж, хэрэглэгчдэд илүү хялбар, тав тухтай үйлчилгээг санал болгоход чиглэгдсэн томоохон алхам болж байна.