Хятад улс АНУ-ын импортын бараанд гаалийн татвар ногдуулж, тус улсын хэд хэдэн компани, тэр дундаа Google-д хориг арга хэмжээ авах тухай мэдэгдэл хүргүүлсэн нь Ерөнхийлөгч Дональд Трампын Хятадын импортын бараа бүтээгдэхүүнд ногдуулсан өндөр татварын хариу арга хэмжээ болж байна. Трамп долоо хоногийн сүүлээр БНХАУ-ын дарга Ши Жиньпинтэй ярилцахаар төлөвлөж байна гэж Цагаан ордны хэвлэлийн төлөөлөгч мэдээлжээ.Трамп ням гарагт Европын холбооны бараа бүтээгдэхүүнд татвар ногдуулна гэж мэдэгдсэн. Трампын гаалийн татвар хэрэгжиж эхлэхтэй зэрэгцэн Хятадын шинэ арга хэмжээнд АНУ-ын нүүрс болон шингэрүүлсэн байгалийн хийн бүтээгдэхүүнд 15, түүхий нефть, хөдөө аж ахуйн тоног төхөөрөмж, ачааны машин, мөн АНУ-аас Хятад руу экпортолдог том хөдөлгүүртэй седан машинд 10 хувийн татвар ногдуулах зэрэг багтаж байна.ЗАРИМ МЕТАЛЛЫН ЭКСПОРТЫН ХЯНАЛТХятад улс цахилгаан бараа, цэргийн техник, нарны зайн хавтангуудад чухал ач холбогдолтой гянт болд зэрэг зарим металлд экспортын хяналт тавьж байна гэж мэдэгдэв. Хятад улс АНУ-аас импортолсон цахилгаан ачааны машинд 10 хувийн татвар ногдуулахаар төлөвлөж буй бөгөөд үүнд Теслагийн Хятадад сурталчилж буй “Cybertruck” машин ч багтах аж.