Open iToim app
Улс төр | 1 мин уншина

7 метр өндөр, алтан бүрмэл, Чингис хааны хөшөө бүтээжээ

7 метр өндөр, алтан бүрмэл, Чингис хааны хөшөө бүтээжээ
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 5
Ерөнхийлөгч У.Хүрэлсүхийн санаачилгаар Чингис хааны музейг байгуулж, 2022 оны аравдугаар сарын 10-нд нээж байсан. Тэгвэл Чингис хааны музейд зориулан 7 метр өндөр, 13 тонн, алтан бүрмэл Чингис хааны хөшөөг бүтээж дуусжээ.
Хөшөөний нээлтийг ирэх гуравдугаар сарын 1-нд хийхээр товлоод байгаа аж. Тус хөшөө нь Урлагийн гавьяат зүтгэлтэн, уран барималч Л.Болдын бүтээл бөгөөд Италийн Флоренци хотод хийлгэж авчирсан байна. Эх сурвалжийн мэдээлснээр алтаар бүрсэн уг хөшөөнд 6-7 кг алт орсон бөгөөд алтыг Монголбанкны Эрдэнэсийн сангаас гаргажээ. Одоогоор хөшөө Эрдэнэсийн сангийн харьяанд байгаа ч Чингис хааны музейд шилжүүлж өгөх юм байна.
Тус хөшөөг 2022 оноос барьж эхэлсэн бөгөөд төсөв хөрөнгийн талаар мэдээлэл байхгүй, нууцалж байгааг эх сурвалж мэдээллээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн