УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар Монгол Улсад хөдөлмөр эрхлэх гадаад ажилтны тоо, хувь хэмжээ тогтоохгүй байх, гадаад ажилтны ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх тухай хуулийн төсөл өнгөрсөн оны сүүлээр УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй зэрэгцээд Гэр, бүл хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан "Ажиллах хүчний шилжилт хөдөлгөөний тухай хууль"-ийн төслийг өргөн барьсан билээ. Гэхдээ дээрх хуулийн төслүүдийг олон нийт шүүмжилсэн учраас УИХ-ын гишүүн П.Сайнзориг, Н.Батсүмбэрэл нар хуулийн төслөө татан авсан. Харин Л.Энх-Амгалан сайдын буюу Засгийн газрын өргөн мэдүүлсэн хуулийн төслийг УИХ хэлэлцэлгүй, намрын чуулган завсарласан юм.
Тэгвэл олон нийт шүүмжилсэн гадаад ажилтны тоо хэмжээ, ажлын байрны төлбөрийн зохицуулалтыг хийх хоёр ч хуулийн төслийг УИХ хэлэлцэн батлаагүй ч Засгийн газар тогтоол батлан зохицуулжээ. Тодруулбал, нэгдүгээр сарын 22-ны Засгийн газрын хуралдаанаар “Ажлын байрны төлбөрөөс чөлөөлөх” тогтоолыг баталсан байна. Тус тогтоолоор гадаадын хөнгөлөлттэй зээл, буцалтгүй тусламжийн хүрээнд төсөл, хөтөлбөр хэрэгжүүлэх болон стратегийн ач холбогдол бүхий дэд бүтэц, үйлдвэрлэл, шинэ хотын бүтээн байгуулалтын үйл ажиллагааг хэрэгжүүлэх энэ тогтоолын хавсралтад заасан 52 аж ахуйн нэгж, байгууллагын 14737 гадаад ажилтныг 2025 онд ажлын байрны төлбөрөөс чөлөөлжээ.
Тогтоолын хавсралтад ажлын байрны төлбөрөөс 2025 онд чөлөөлөгдөх аж ахуйн нэгж, байгууллага, гүйцэтгэх үйл ажиллагаа гадаад ажилчдын тоог заасан байгаа юм. Үүнд 52 аж ахуйн нэгж, төслийн 14737 ажлын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр заажээ. Хамгийн их нь Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажиллах хүч байгаа юм. Мөн Зам тээвэр хөгжлийн сайд Б.Дэлгэрсайханы хувийн "Болдтөмөр ерөө гол” компани 950, УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын “Монгол алт” компани 850 гаднын ажилтан авч, ажилын байрны төлбөрөөс чөлөөлөхөөр тогтоолд заажээ. 52 аж ахуйн нэгжээс хамгийн их ажиллах хүч авах 10 аж ахуй нэгжийг жагсаавал,