Open iToim app
Үйл явдал | 1 мин уншина

Сэрэмжлүүлэг: Гэр бүлийн 6 хүн угаартаж нас баржээ

Сэрэмжлүүлэг: Гэр бүлийн 6 хүн угаартаж нас баржээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 5
Баянгол дүүргийн 22 дугаар хорооны нутаг дэвсгэрт нэгдүгээр сарын 23-24-нийг шилжих шөнө гэр бүлийн 6 хүн угаартаж нас баржээ. Тодруулбал, тус хороонд өрх толгойлсон ээж 4 хүүхэд, мөн хамаатныхаа нэг хүүхэдтэй хамт амьдардаг байсан бөгөөд урьдчилсан байдлаар угаарын хордлогын улмаас нас барсан гэж тогтоогджээ. Уг хэргийг ЦЕГ-аас үргэлжлүүлэн шалгаж байна.
Иймд иргэд та бүхэн галлагаагаа хийхдээ анхаарал болгоомжтой байж угаарын хордлогоос сэргийлээрэй. Аюулгүй галлагааны дараах зөвлөмжийг хүргэж байна.  Үүнд:
  • Түлшийг чийггүй хуурай орчинд хадгалах
  • Ханан пийшин, янданг хөөлж цэвэрлэн, агаарын урсгалыг чөлөөтэй болгох
  • Зуух пийшингийн битүүмжлэлийг шалгах
  • Янданг дээврээс дээш 0,5 м байрлуулах 
  • Түлшний дүүргэлтийг 60-70 байхаар тооцож хэт ихээр дүүргэхгүй байх
  • Нунтаг түлш хэрэглэхгүй байх
  • Яндангийн сойлтыг хаахгүй байх 
  • Угаар мэдрэгчийн хэвийн ажиллагааг шалгаж аюулгүй байдлаа хангаарай.
 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн