Open iToim app
Нийгэм | 1 мин уншина

"Монгол тэмээ тогтвортой хөгжлийн боломж" хэлэлцүүлэг боллоо

"Монгол тэмээ тогтвортой хөгжлийн боломж" хэлэлцүүлэг боллоо
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 3
Дэлхийд ховордож байгаа хос бөхт тэмээний удмын санг хамгаалж, өсгөн үржүүлж буй цөөн орны нэг нь Монгол Улс. Тиймээс тэмээн сүргийн тоо толгойг өсгөх, үүлдэр ашиг шимийг бататган сайжруулах соёл, аялал жуулчлалыг тэмээн спорттой уялдуулан "Их говийн тэмээ-2025" арга хэмжээний хүрээнд ХХААХҮЯ, Өмнөговь аймгийн Засаг даргын тамгын газар, Хүнс, хөдөө аж ахуйн газартай хамтран "Монгол тэмээ тогтвортой хөгжлийн боломж" хэлэлцүүлгийг зохион байгууллаа.
undefined
Хэлэлцүүлэгт Олон улсын тэмээн уралдааны холбооны жендерийн хорооны дарга Б.Чандмань, Австрали улсын "Boulie Camel Racing" арга хэмжээг санаачлагч, Олон улсын тэмээн уралдааны холбооны төлөөлөгч Падди Макхю, 1.1 сая дагагчтай адал явдалт аяллын контент бүтээгч, сошиал медиа инфлүүнсэр Сальма, Саудын Араб улсын Ал-Хофуф тэмээ-Мал эмнэлгийн доктор, адууны эмнэл зүйн компани Eguine Clinic Egui-Tech үүсгэн байгуулагч эмч, малын мэс засалч Маргарийт зэрэг илтгэгч нар оролцлоо.
undefined
Тэмээнээс олох эдийн засгийн үр өгөөж, боломж сэдвээр тэд илтгэлүүд танилцуулж, хэлэлцүүлэг өрнүүллээ. Энэхүү хэлэлцүүлэгт говийн бүсийн 100 гаруй тэмээчид оролцож, санал солилцсон юм.
undefined

iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн