Оюу толгой ХХК 2024 оны IV улирлын тайлангаа танилцууллаа. Жилийн өмнөхтэй харьцуулахад Оюу толгойн зэсийн үйлдвэрлэл 63 хувиар өсч, улсад 435 тэрбум төгрөгийн татвар хураамж төвлөрүүлжээ. Нийт үйлдвэрлэл өсөхөд гүнийн уурхайн үйлдвэрлэл эрчимжиж, хүдрийн агуулга нэмэгдсэн нь голлон нөлөөлжээ.Гүний уурхайн олборлолтыг 2023 оны гуравдугаар сараас эхлүүлж, гүний уурхайн үйлдвэрлэл жил ирэх тусам нэмэгдэж байгаа бөгөөд 2028 оноос бүрэн хүчин чадлаараа ажиллаж төлөвлөгөөтэй ажиллаж байгаа аж.Өнгөрсөн оны аравдугаар сард хүдрийг 1,300 метрийн гүнээс газрын гадарга руу тээвэрлэх 6.9 км урт туузан дамжуургын бүтээн байгуулалтыг дуусгаж, үйлдвэрлэлд амжилттай нэвтрүүлсэн байна. Уг бүтээн байгуулалт ашиглалтад орсноор гүний уурхайн үйлдвэрлэл өмнөх улирлаас 33 хувиар өсчээ. Мөн хүдрийн агуулга сайжирснаар ил уурхайн гарц нэмэгдсэн аж.Түүнчлэн, 2024 оны сүүлээр гүний уурхайн Панел 0 олборлолтын түвшинд нийт 124 хүдэр буулгуурыг нээж, дөрөвдүгээр улиралд 4 хүдэр буулгуурыг ашиглалтад оруулсан байна.2025 онд ашиглалтад орох гол бүтээн байгуулалтууд: