2024 онд Монгол Улсын төлбөрийн тэнцэл 622 сая ам.долларын ашигтай гарлаа. Төлбөрийн тэнцлийг задлаад харвал, урсгал болон хөрөнгийн данс 2.2 тэрбум ам.долларын алдагдалтай, санхүүгийн данс 3.3 тэрбум ам.долларын ашигтай гарсан нь голлон нөлөөлсөн байна. Урсгал болон хөрөнгийн дансыг задлаад харвал барааны данс 2.9 тэрбум ам.долларын ашигтай байна. Тодруулбал, барааны экспорт 14.8 тэрбум ам.долларын орох урсгалтай, импорт 11.8 тэрбум ам.долларт хүрсэн. Харин үйлчилгээний салбар цэвэр дүнгээрээ 3 тэрбум ам.долларын алдагдалтай гарчээ. Орох урсгал 1.6 тэрбум ам.доллар байхад гарах урсгал нь 4.6 тэрбум ам.долларт хүрсэн байна.
