Open iToim app
Нийтлэл | 2 мин уншина

Дүүжин тээврийн барилга угсралтын ажил гуравдугаар сараас эхэлнэ

Дүүжин тээврийн барилга угсралтын ажил гуравдугаар сараас эхэлнэ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 3
Дүүжин замын тээвэр төслийн “Яармаг, Арцат-Өнөр хороолол” чиглэлийн ТЭЗҮ дэмжигдэж батлагдсан бөгөөд бүтээн байгуулалтын ажлыг ирэх гуравдугаар сараас эхлүүлэхээр болжээ.
Барилга угсралтын ажилтай холбоотойгоор төслийн хоёр буудал болон нийт 19 тулгуур баганын холбогч анкорууд Улаанбаатарт буусан. Мөн хоёр буудлын тоног төхөөрөмжүүд, Т1-Т8 тулгуур баганууд үйлдвэрлэлээс гарсан бөгөөд нийт 42 контайнер тоног төхөөрөмжийг 2025 оны дөрөвдүгээр сард импортолно.
Дүүжин замын тээврийн кабинуудыг ирэх дөрөвдүгээр сараас эхлэн үйлдвэрлэх талаар Улаанбаатар Кабль кар төслийн менежер Жером Тоурнер мэдээлж байна. Тэрбээр “Яармаг, Арцат-Өнөр хороолол” чиглэлд ашиглах нийт кабинуудыг ойролцоогоор 30-50 хоногийн хугацаанд үйлдвэрлэнэ. Тус үйлдвэр нь долоо хоногт 25 кабин үйлдвэрлэх хүчин чадалтай. Кабин бүрт дотоод болон гадаад хяналт шалгалт, ус борооны нэвчилт, битүүмж зэрэг шалгалтуудыг 50 цагийн турш хийдэг” гэв.
Тулгуур багануудын суурийн ажил хийгдсэний дараа тулгуур баганын суурилуулалт буюу метал хийцлэлийн угсралтын ажлыг эхлүүлнэ. Энэ үед Францаас нийт 162 чингэлэг ирэх ба өнгөрсөн хугацаанд төслийн хоёр чингэлэг боолт, жижиг тоноглолуудыг импортлолж, бэлтгэл ажлуудыг хангаад байна.
Дүүжин замын тээврийг нэвтрүүлэхтэй холбоотойгоор Европын Холбооны "Хүн тээвэрлэх зориулалттай дүүжин замын тээврийн байгууламжийн аюулгүй байдлын шаардлага" бүхий 15 багц стандартыг MNS болгон нутагшуулан батлуулсан. Мөн төслийн хүрээнд хамрагдах газар, талбайг чөлөөлж, ашиглах ажлуудыг үе шаттай хэрэгжүүлсэн. Энэ хүрээнд Яармаг, Арцат дахь 1 га талбайд 98 кабины гараж, засвар үйлчилгээний цех болон авто зогсоол байгуулахаар төлөвлөсөн.
Шугам II: “Яармаг Арцат - Өнөр хороолол”
Трассын урт: 4.2 км
Буудал : 2
Тээвэрлэх хурд: 22 км/цаг
Зорчих хугацаа: Хоёр буудлын хооронд 11 минут
Хүчин чадал: 2320 зорчигч,
Багтаамж: 10 хүний багтаамжтай 98 кабинтай
Тэсвэрлэх салхины дээд хурд: 70км/
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн