Казахстан улс ЕБС-ийнхаа хүртээмжийг нэмэгдүүлэх, сургалтын орчноо сайжруулахад чиглэсэн цогц бодлогыг үе шаттай хэрэгжүүлж, хэрэгцээ шаардлагаа хангах бодит ажлууд хийгдэж эхэлсэн байна. Сургуулийн барилгын хүртээмжийг нэмэгдүүлж, норм стандартыг хангаж байж л сая сургалтын чанарын талаар ярина. Үүнийг үндэслэлээ болгоод өмнөх Ерөнхийлөгчийн үед 2008 оноос "100 сургууль шинээр барих" төсөл хөтөлбөрийг 10 жилийн дотор хэрэгжүүлжээ. Төрөлт нэмэгдэж хүн ам нь өсөж байгаа тул дараагийн далайцтай шинэчлэлийг хийж эхэлжээ.



