Open iToim app
Нийгэм | 2 мин уншина

ТҮК-ийн ажилчдын цалин 3.5 сая төгрөг болсноор ажлын чанар ч сайжирчээ

ТҮК-ийн ажилчдын цалин 3.5 сая төгрөг болсноор ажлын чанар ч сайжирчээ
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 2 сарын 2
Болохгүй, бүтэхгүй гэж яривал асуудал хаана ч олддог. Харин болж, бүтэж байна гэж хараад эхэлбэл өөр. Нэг жилийн өмнө л ажлын нөхцөл хүнд, цалин багатай учраас ТҮК-д ажиллах хүн олдохгүй, шинэ залуу ажилтан өдрийн од шиг ховор болсон байлаа. Гэтэл өнөөдөр хот, нийтийн аж ахуйн салбарын ажилчдын цалин 3.5 саяд хүрч, ажиллах нөхцөл, ажилчдаа дэмжих дэмжлэг илт сайжирчээ. Ажилдаа ашиглах машин техникүүд 40 гаруй хувьтай шинэчлэгдсэн. Зөвхөн шүүр, хүрзээ бариад л халуунд халж, хүйтэнд хөрж явдаг ТҮК-ийн ажилчид шинэ тоног төхөөрөмжүүдээр цасаа, мөсөө цэвэрлэх болсон. Цаашлаад хотын 14.9 сая метр квадрат талбайг дан ганц хот нь л хариуцахаа больж, нийслэлийн есөн дүүрэгтээ чиг үүргийг хуваарилснаар цэвэрлэгээний ажлын чанар илтэд сайжирсан. Тиймээс одоо 1200 зам, талбайн үйлчлэгч зам дээр ажиллаж байна. Энэ бол нэг жилийн хугацаанд хот, нийтийн аж ахуйн салбарт хийгдсэн гол шинэчлэлүүд юм. Цогц шинэчлэл ч гэж хэлж болохуйц.
Эдгээр ажлыг эхлүүж, үүрэг даалгавар өгч, нэхэн сануулсан хүн нь хотын дарга Х.Нямбаатар. Эргэн сануулахад, хотын дарга Х.Нямбаатар 2024 оны дөрөвдүгээр сард хот тохижилтын ажилчдын цалинг 1000 ам.доллар буюу 3.5 сая төгрөгт хүргэж, хүүхдүүдийг нь гадны улсад төлбөргүй сургахад анхаарч, амьдралын чанарыг нь сайжруулахад амлалт өгч байсан. Энэ үед “ТҮК-ийн ажилчдын цалин 3.5 сая төгрөг болно гэдэг бол мөрөөдөл” гэж ярих хүн цөөнгүй байсан. Гэхдээ л тэгж ярьснаас хойш нэг сарын дараа 2024 оныхоо зургаадугаар сарын 1-нд ТҮК-ийнхний цалин 3.5 сая төгрөг болсон юм. Сүүлд ТҮК-ийн ажилчдын 100 хүүхдийг хот, нийтийн аж ахуйн салбарын 13 төрлийн мэргэжлээр Германд сургахаар хэлний бэлтгэлд хамруулж байна.
Энэ мэтчилэн хот, нийтийн аж ахуйн салбарт, тэр дундаа ТҮК-ийн ажилчдыг дэмжихэд, тэдний ажилдаа дуртай байхад, ажлаа сэтгэлээсээ хийх хүсэл эрмэлзлэлийг нь бий болгоход цаашид ч олон өөрчлөлтүүд хийгдээсэй. Ажлын нөхцөл хүнд боловч цалин багатай салбаруудыг ТҮК-ийн ажилчдын цалинг, автобусны жолооч нарын цалинг нэмсэн шиг жишгээр өөд татаасай.
 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн