Өнгөрсөн сард болсон Чежү Эйр онгоцны ослыг шалгаж буй Өмнөд Солонгосын холбогдох мэргэжилтнүүд ослын урьдчилсан тайлангаа НҮБ-ын нисэхийн агентлаг болон АНУ, Франц, Тайландын эрх баригчдад хүргүүлжээ. Олон хүний аминд хүрсэн тус ослын мөрдөн байцаалтын ажиллагаа үргэлжилсээр байгаа бөгөөд даваа гарагт гаргасан тайланд хөдөлгүүр болон "локализатор" буух удирдамжийн бүтцэд дүн шинжилгээ хийсэн байна. НҮБ-ын агентлаг болох Олон улсын иргэний нисэхийн байгууллага (ICAO) ослын мөрдөн байцаагчдыг ослын дараа 30 хоногийн дотор урьдчилсан тайлан гаргахыг шаарддаг бөгөөд эцсийн тайланг 12 сар дотор багтаан олон нийтэд мэдээлэх ёстой байна. Боинг 737-800 онгоц арванхоёрдугаар сард ослын буулт хийх үедээ хөөрөх зурвасыг давж, локализаторын байгууламжийг мөргөж, онгоцонд байсан 181 хүн болон багийн гишүүдийн хоёроос бусад нь амь үрэгдсэн билээ. Уг тайланг өнгөрсөн бямба гаригт хохирогчдын ар гэрийнхэнд мөн явуулжээ.
Ослын тайланд "Хоёр хөдөлгүүрийг шалгаж үзээд өд, шувууны цусны толбо олдсон" тухай тэмдэглэжээ. Мөн хөөрөх буух зурвас руу ойртож буй онгоцны навигацид тусалдаг локализатор буюу Муан нисэх онгоцны буудлын системийн антеныг дэмждэг бетон байгууламж нь ослын шалтгаан болсон байж магадгүй гэж шинжээчид үзэж байна.