Оюу Толгой компани Монгол Улсын эдийн засгийн гол хөдөлгөгч хүчний нэг бөгөөд нөөц, олборлолтын цар хүрээгээрээ дэлхийд тэргүүлэх зэсийн уурхайн нэг билээ. Нийтдээ 15 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдсэн, 20,000 гаруй хүнийг ажлын байраар хангаж, жил бүр улсын төсөвт тэрбум гаруй ам.долларын орлого оруулдаг томоохон төсөл юм. Тэгвэл Монгол Улсын эдийн засгийн 20 хувийг бүрдүүлдэг тус компанийн 2024 оны дөрөвдүгээр улирлын тайлантай танилцацгаая.2024 оны дөрөвдүгээр улиралд гэмтэл, бэртлийн давтамжийн үзүүлэлт 200,000 хүн/цаг тутамд 0.17 ноогдож байгаа нь Рио Тинто группийн хэмжээнд аюулгүй ажиллагааг хамгийн сайн хангадаг уурхайн нэг болж байгаа аж. Тус компани энэ онд нийт 186,556 хүн/цагийн сургалтад ажилтнуудаа хамруулан ур чадварыг нь өсгөсөөр байна гэжээ. Хамгийн онцлууштай нь нийт ажиллах хүчний 97.5 хувийг монгол иргэн бүрдүүлдэг байна. Мөн нийт ажиллах хүчний 23.3 хувийг эмэгтэй ажилчид бүрдүүлж байгаа аж.Оюу Толгой компани тогтвортой хөгжилд чиглэсэн төслүүдэд 2024 оны дөрөвдүгээр улирлын байдлаар нийт 187.5 тэрбум төгрөгийн санхүүжилт олгосноос гадна 435 тэрбум төгрөгийг татвар хураамж, бусад төлбөрт төлжээ. 2024 оны дөрөвдүгээр улиралд ус дахин ашиглалтын зорилт 80 хувь байсан бөгөөд зорилтоо давуулан 88.4 хувьд хүргэсэн байна. Мөн тус компанийн зэсийн үйлдвэрлэл 2023 оны IV улиралтай харьцуулахад 63%-иар өссөн гэх өндөр үзүүлэлттэй тооцоо гарчээ. Түүнчлэн үндэсний компаниудтай хийсэн худалдан авалт, бусад хамтын ажиллагаа, төсөвт төлж буй татвар, хураамж, үндсэн ажилчдын цалинд 2010 оноос хойш 47.4 их наяд төгрөг зарцуулсан байна.