“Хөөрхөн Хүрлээ” нэрээр бөх сонирхогчдын дунд алдаршсан Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат аймгийн Арслан П.Хүрэлбаатар. Тэрээр 2000 оны аравдугаар сарын 11-нд төрсөн бөгөөд түүнийг дараагийн Ц.Содномдорж ч гэж хэлдэг. Ингээд хөөрхөн Хүрлээ Арслангийн онцлох 8 баримтыг хүргэе.
1. Тэрээр 13 настайгаасаа жүдо бөхийн спортоор хичээллэж эхэлсэн бөгөөд жүдо суурьтай бөх юм.
2. Анх 2019 онд сумын Заан болж, 2021 онд цолоо баталсан.
3. Сумын Заан цолтой байхаасаа л “Хөөрхөн Хүрлээ” нэрээрээ бөх сонирхогчдын дунд алдаршсан. Мөн сумын Заануудын барилдаанд ихэвчлэн таваас дээш давж, олон удаа шөвгөрсөн байна.
4. П.Хүрэлбаатар нь олон хүчтэн чуулсан 2023 оны Говьсүмбэр аймгийн наадамд аймгийн начин цолны болзол хангасан. Ингэхдээ аймгийн Арслан Б.Доржсүрэн, С.Очирбат, Б.Баатархүү, Н.Баттүвшин, Э.Баасанжав нараар тав давсан билээ.
5. Түүнчлэн, 2023 онд Орхон аймгийн баяр наадамд долоо давж түрүүлэн аймгийн Арслан болсон. Ингээд нэг жил хоёр цол ахисан бөгөөд сумын Заан цолноос шууд аймгийн арслан болсон юм.