Халдварт өвчин судлалын үндэсний төвөөс томуу, томуу төсөв өвчин болон менингококкт халдварын талаар мэдээлэл өглөө.Налайх дүүрэгт менингококкт халдварын нэг тохиолдол бүртгэгдэж, хүүхдийг ХӨСҮТ-ийн Сэхээн амьдруулах тасагт хэвтүүлэн эмчилж байгаа. Хүүхдийн биеийн байдал одоогоор маш хүнд байна. Менингококкт халдварын вакцин хүүхдийн товлолт вакцинд ороогүй байдаг бөгөөд хоёроос дээш насны хүүхдүүд сайн дураараа хийлгэх боломжтой аж. Мөн насанд хүрсэн хүмүүс ч хийлгэх боломжтой бөгөөд 5-6 жил хамгаалдаг байна. Тус өвчний дэглэлтийн улирал эхэлж байгааг ХӨСҮТ-өөс мэдэгдэлээ. ХӨСҮТ: Менингококкт халдвар нь агаар дуслаар дамждаг нянгийн халдвар. Маш өвөрмөц тууралт арьсан дээр туурч, тархины хаван болон хавдрын шокоор нас барах өндөр эрсдэлтэй өвчин. Тандалтын мэдээгээр 5-10 жилийн үечлэлтэй дэгддэг гэж үздэг. 2025, 2026 он менингококкт халдварын дэгдэлтийн жил гэж үзэж байгаа. Ихэвчлэн 3-9 насны хүүхэд өвддөг. Өвчлөл хоёр хэлбэрээр явна. Менингит буюу тархины гадна бүрхүүлийн үрэвслийн шинж. Ухаан санаа балартах, хүчтэй өвдөх, татах, огцом халуурах шинж тэмдэг илэрнэ.