Таны эрхэлж буй бизнес нэг л өдөр цалин хөлс, түрээс, бараа материал зэрэг өдөр тутмын үйл ажиллагааныхаа зардлыг төлж чадахгүй байдалд хүрвэл яах вэ? Хариулт нь тун энгийн. Жижиг, дунд бизнес эрхлэгчдийн санхүүгийн ачааллыг хөнгөвчилж, өдөр тутмын үйл ажиллагааны зардлыг санхүүжүүлэхэд дэмжлэг үзүүлэх зорилготой эргэлтийн хөрөнгийн зээлийг л авахад болно.
Жижиг, дунд үйлдвэрлэл хэзээд улс орны эдийн засгийн өсөлт, ажлын байрыг нэмэгдүүлэхэд чухал үүрэгтэй салбаруудын нэг байсаар ирсэн. Монгол Улсын нийт аж ахуйн нэгжийн 90 гаруй хувь ЖДҮ-д хамаардаг. Мөн нийт ажиллах хүчний 50 орчим хувийг ЖДҮ-үүд хангадаг бөгөөд хөдөө аж ахуй, хүнсний үйлдвэрлэл, гар урлал, бөөний худалдаа зэрэг салбарт голлон төвлөрдөг билээ. Тэр ч утгаараа уг салбарт тулгамдаж буй асуудлыг дэс дараалалтайгаар шийдэхэд олон нийт, бизнес эрхлэгчид, банк санхүүгийн байгууллага, төр засгийн оролцоо чухал нөлөө үзүүлдэг.
ЖДҮ эрхлэгчдийн ихэнх нь зээлийн өндөр хүү, хатуу нөхцөлтэй тулгарснаас үүдэж бизнесийн үйл ажиллагаа нь тасалдах, бизнесээ зогсоох зэрэг эрсдэл рүү ордог нь нууц биш. Ялангуяа манай улсад хуучирсан тоног төхөөрөмж, дэвшилтэт технологийн дутагдал их байгаа нь тэр хэмжээгээрээ бүтээмжийг бууруулж байна.
Тогтворттой үйл ажиллагаагаа явуулж байж тодорхой хэмжээний ашиг олж, бизнесээ цааш хөгжүүлэх нөхцөл бүрдэнэ гэдгийг хэн хүнгүй мэдэх биз ээ. Гэвч бизнесээ өргөжүүлэх хөрөнгө босгох, үйл ажиллагаагаа тогтвортой авч явах санхүүжилттэй байна гэдэг бизнес эрхлэгчдийн толгойн өвчин болох нь олонтаа. Энэ тохиолдолд ихэнх хүмүүс эргэлтийн хөрөнгийн зээлийг шийдлээ болгодог.