Нийслэлийн нийтийн тээврийн газраас хоёрдугаар сарын 1-ээс буюу маргаашаас өдөрт 1000 төгрөгөөр 4 удаа зорчдог болохтой холбогдуулан мэдээлэл өглөө.Нийтийн тээврийн хэрэгслүүдэд Улаанбаатар смарт карт унших төхөөрөмж болон бүх төрлийн арилжааны банкны карт унших төхөөрөмжүүд хэвийн ажиллаж байгаа. Банкны картаар дамжин суух үйлчлэхгүй. Дамжин суухын тулд зорчигч нийтийн тээврээс буухдаа картаа уншуулсан байх ёстой аж. Улаанбаатар смарт карт нь биет болон биет бус хэлбэрээр борлуулагдана. Биет бус картыг “UBcard” апплейкэшн ашиглаж QR код хэлбэрээр ашиглана. Харин биет картыг Улаанбаатар хотод суурилуулж буй 100 киоск машинаар борлуулж байгаа юм. 1000 төгрөг төлөөд зөвхөн зориулалтын картаар буюу “Umoney”, “UBcard”-аар зорчино.НТБГ-ын Захиргаа, удирдлагын хэлтсийн дарга З.Цэвээндорж “Хугацаа харгалзахгүйгээр өдөрт 4 удаа 1000 төгрөгөөр зорчино. Мөн чиглэл харгалзахгүй дараагийн автобусанд сууна. Иргэд “Umoney” картаа цэнэглээд автобусаар зорчих боломжтой. Мөн карт авахгүйгээр нэг удаагийн QR кодоор зорчих боломжтой” гэлээ.