Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

Үндэсний их баяр наадмын үеэр Японы Эзэн хаан, Хатан хаан нар Монгол Улсад айлчилна

Үндэсний их баяр наадмын үеэр Японы Эзэн хаан, Хатан хаан нар Монгол Улсад айлчилна
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 30
Япон улсын Цог жавхлант Эзэн хаан Нарүхито, Хатан хаан Масако нар ирэх долдугаар сард Монголд Улсад албан ёсны айлчлал хийх талаар хоёр улс албаны түвшинд ярилцаж байна гэж Японы Nippon хэвлэл мэдээлжээ.
Уг айлчлал Японы эзэн хаан, хатныхнаа хамт манай улсад хийж буй анхны айлчлал болно гэж тус улсын хэвлэлээр мэдээлжээ. Эзэн хаан 2019 онд хаан ширээнд заларснаасаа хойш 2023 онд Индонезид, 2024 онд Их Британид айлчилсан байна. Энэ удаагийн айлчлал хаан, хатны гурав дахь сайн санааны гадаад айлчлал болох төлөвтэй байгаа юм.
Уг айлчлалыг Монголын талын урилгаар Үндэсний их баяр наадмын үеэр зохион байгуулах талаар ярилцаж байгаа ажээ.
Эзэн хаан Нарүхито 2007 оны долдугаар сард угсаа залгамжлах хунтайж байх үедээ Монгол Улсад айлчилж байсан. Тухайн үед Дэлхийн II дайны дараа хуучин ЗХУ-д олзлогдож амиа алдсан 1700 орчим Япон цэргийн дурсгалд зориулсан цогцолборт хүндэтгэл үзүүлж, цэцэг өргөж байсан билээ. Энэ онд Япон улс Дэлхийн II дайнд бууж өгсний 80 жилийн ой тохиож байгаа бөгөөд ирэх айлчлалынхаа үеэр ч мөн адил Эзэн хаан, Хатан хаан нар тус цогцолборт хүндэтгэл үзүүлэхээр төлөвлөж байгаа аж.
Х.Бямбажаргал нь МУИС-ийг Олон улсын харилцаа мэргэжлээр төгссөн бөгөөд 2024 оноос iToim.mn сайтад сэтгүүлч, орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн