Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Ц.Ганхуягийг Эрхүүгийн Ерөнхий консулаар томилжээ

Ц.Ганхуягийг Эрхүүгийн Ерөнхий консулаар томилжээ
Нийтэлсэн 3 минутын өмнө
Засгийн газрын өнөөдрийн хуралдаанаар ИЗНН-ын дарга асан Ц.Ганхуягийг Монгол Улсаас ОХУ-ын Эрхүү хотод суух Ерөнхий консулаар томилжээ.
Ц.Ганхуяг нь Иргэний зориг ногоон намын даргаар ажиллаж байсан билээ. Тус нам С.Дэмбэрэл, С.Зориг, Ц.Ганхуяг гэсэн гурван даргатай байсан бөгөөд 2016 онд намын хурлаараа Ц.Ганхуягийг ганцааранг нь даргаар үлдээх шийдвэр гаргаж Улсын дээд шүүхэд бүртгүүлж байсан юм. Харин 2023 онд тус намын даргаар одоогийн УИХ-ын гишүүн Б.Батбаатарыг бүртгүүлсэн байдаг.
Харин ОХУ-ын Эрхүү хотын Ерөнхий консул Ж.Энхжаргалын бүрэн эрхийн хугацаа дууссан аж.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн