Open iToim app
Засгийн газар | 2 мин уншина

Наадам, Цагаан сарын амралтыг сунгах хуулийг ЗГ-ын хуралдаанд танилцуулна

Наадам, Цагаан сарын амралтыг сунгах хуулийг ЗГ-ын хуралдаанд танилцуулна
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 29
Засгийн газрын ээлжит хуралдаан өглөө 08.00 цагт эхэлсэн.
Өнөөдрийн хуралдаанаар:
  • Нийслэлийн шуурхай штабын 3 дугаар хуралдааны талаар,
  • “Атар-4 тариалангийн тогтвортой хөгжлийн аян” өрнүүлэх тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Газрын тосны салбар дахь бүтээгдэхүүн хуваах стандарт гэрээ болон эрх зүйн орчныг сайжруулах талаар, Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн хэрэгжилтэд хийсэн хяналт-шинжилгээ, үнэлгээний тайлангийн тухай,
  • “Үндэсний баялгийн сангийн талаар авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • “Нийслэлийн авто замын сүлжээг өргөтгөх зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл зэрэг 35 асуудлыг хэлэлцэх юм байна.
Мөн өнөөдрийн хуралдаанд Гэр бүл, хөдөлмөр нийгмийн хамгааллын сайд Л.Энх-Амгалан Нийтээр тэмдэглэх баяр болон тэмдэглэлт өдрүүдийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг танилцуулах юм байна.
Хэлэлцэн шийдвэр гаргах нь тодорхойгүй байгаа аж. Тус хуулийн өөрчлөлтөөр наадам, Цагаан сараар 10,10 хоног амрах өөрчлөлт тусгана гэдгийг Л.Энх-Амгалан сайд хэлсэн юм.
Тэрээр "Нийтээр тэмдэглэх баярын тухай хуульд зааснаар бид 16 хоног амардаг. Тэр 16 хоногт үр ашиггүй амрах уу эсвэл наадам, Цагаан сараар арай илүү урт амрах уу гэдэг дээр тооцоо судалгаа хийж байна. Судалгааг ирэх долоо хоногийн Засгийн газрын хуралд танилцуулна. Жишээ нь, энэ Цагаан сарын амралт хагас, бүтэн сайнд таарч байгаа. Гэтэл хуульд заасан амралтын өдрүүд байдаг. Хуульд заасан амрах ёстой өдрүүд бямба, ням гаригт таарвал шилжүүлж тооцох уу, үгүй юу гэдгийг иргэд ярьж байна. Бусад улсад шилжүүлж тооцдог юм билээ. Цагаан сараар амралтын өдрийг оролцуулаад 7 хоног, наадмаар 7-9 хоног амардаг болбол иргэдэд ч амар, дотоодын эдийн засагт үр нөлөөтэй байж болно” гэсэн юм" гэлээ.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн