Тэрээр 1989 оны нэгдүгээр сарын 7-нд Булган аймгийн Сэлэнгэ суманд мэндэлжээ. Д.Амарсайхан начин анх 2006 онд 17 насандаа Сумын начин цолыг хүртэж байв. 2010 оны Булган аймгийн баяр наадамд тав давж, Аймгийн начин цолонд хүртсэн байдаг. Түүнчлэн, дараа жил нь аймгийнхаа баяр наадамд түрүүлж Аймгийн арслан болсон. Аймгийн арслан цолтойгоо хэсэг удсан тэрээр 2016 оны Улсын баяр наадмаар Улсын заан Д.Баасандоржоор тав давж шөвгөрөн Улсын начин цолыг хүртсэн. Түүний биеийн өндөр 172 см, биеийн жин 100 кг. "Булган Хан" дэвжээ, "Сүлд" спорт хороо, "Нью Майнд" группийн нэр дээрээс барилдаж байна. Улсын начин цолонд хүрээд улс, аймагт анх шөвгөрсөн нь 2016 оны Архангай аймгийн БӨХ БИЛЭГТ дэвжээ байгуулагдсаны 20 жилийн ойд зориулсан барилдаан юм. Тухайн барилдаанд тэр Улсын арслан Ц.Содномдоржийг харцага цолтой байхад нь тав давж байлаа. Тэр цагаас хойш Амраа начин олон ч удаа шөвгөрч байна. Түүний хамгийн сайн хийдэг мэх дунгуйлдаж татах, дугтраа, хавирах юм. Тэр багадаа айлын эрх хүү байсан. Аав нь дархан хүн байсан учир гар ирлэгч маниулдуулдаг байсан нь дунгуй мэхийг дархан болгох суурь болсон гэдэг. Тэр бол Монгол туургатны наадмын бага жингийн ангилал буюу 85 кг-ын жинд Монгол улсаас түрүүлсэн анхны хүчтэн юм. Монголын ард түмэн түүнийг АМАРГҮЙ бөх Амарсайхан гэдэг. Түүний ааш зан наргианч, хөгжилтэй. Иймдээ ч олны хайр хүндэтгэлийг хүлээдэг.