Open iToim app
Нийслэл | 1 мин уншина

Улаанбаатар хот утаанаас салах гараан дээрээ ирсэн үү

Улаанбаатар хот утаанаас салах гараан дээрээ ирсэн үү
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2 өдрийн өмнө
Нийслэл Улаанбаатар хотын хүн ам болон автомашины хөдөлгөөн өсөн нэмэгдсэний улмаас агаарын бохирдлын байдал тулгамдсан асуудал болсоор удаж байна. Өнөөдрийн байдлаар тоосонцор (тоос PM10, PM2.5 ) нь хамгийн ноцтой асуудал болж байгааг хотын иргэд нийтээрээ ойлгож мэдэх болсон. Энэ нь нүүрс ашигладаг 3-н ДЦС, 210 мянга гаруй айл өрхийн гэрийн зуух, ханын пийшинд түлж буй нүүрснээс үүдэлтэй бөгөөд ялангуяа өвлийн улиралд агаарын бохирдол зөвшөөрөгдөх хэмжээнээс 27 дахин  их болдог.  Агаар бохирдуулагч эх үүсвэрийн ялгарлын хэмжээний  90 хувийг гэрийн зуухнаас ялгарч буй утаа эзэлж байна.  Ийм нөхцөл байдалд гагцхүү сайжруулсан түлшээр утааг бууруулах боломжгүй гэдгийг  хэн хүнгүй мэдэх болсон. 
Саяхнаас төрийн зүгээс ард олны дунд угаартахгүй гэдгээрээ  хэдийн танигдсан угаарын хийгээ давхар шатаадаг монгол инженерийн зохиосон дэлхийн 60 гаруй орноос оюуны өмчийн бүртгэлтэй Нүүдэлчин эко зуухыг бодлогоор дэмжих зайлшгүй шаардлагатайг анхаарч эхэлсэн байна.   Мөн энгийн зууханд нэг өдөрт түлдэг нэг шуудай сайжруулсан түлшийг 2,5 өдөр хэрэглэдэг  хэмнэлттэй, угаартах аюулгүй, айдасгүй гэдгээр нь  иргэд сонгож ам сайтай байгаа аж.
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн