Цагаан сараар шинийн 1, 2, 3-нд буюу баярын гурав хоног бүх нийтээр амардаг. Сүүлийн үед Цагаан сараар гуравхан хоног амрах нь олон талаар учир дутагдалтай байгаа учраас амралтын хоногийг нэмэх талаар олон нийтийн дунд хэлэлцүүлэг өрнөх болсон. Тухайлбал, энэ жилийн Цагаан сарын өдрүүд амралтын хоёр өдөр таарч байгаа учраас хөдөө орон нутаг рүү явах боломжгүй, хугацаа богино байгааг иргэд учирлаж буй.