Монгол Улсын Үндсэн хуульд "Хууль, шүүхийн өмнө иргэн бүр тэгш эрхтэй байна" гэж заасан. Энэ эрх тэгш байх зарчим чухам хаана очоод алдагдаж, иргэдийн шүүхэд итгэх итгэл сулрав гэдэг асуулт байнга гарах болсон.
Тэгвэл хууль, шүүхийн шийдвэр иргэн бүрд тэгш үйлчлэхгүй, энгийн иргэн эрх мэдэлтнүүдийн хооронд ялгаатай үйлчилж байгааг Д.Цогтбаатар гишүүний холбогдсон хэргээр тайлбарлая.
Өнгөрсөн арванхоёрдугаар сарын 11-ний өдөр Улсын дээд шүүхийн хяналтын шатны эрүүгийн хэргийн шүүх хуралдаанаар Хөгжлийн банкны гэх тодотголтой 80 хүн, 4 хуулийн этгээдэд холбогдох хэргийг шүүгдэгч нар, тэдгээрийн өмгөөлөгч, иргэний нэхэмжлэгч, хариуцагч нарын гаргасан гомдол, прокурорын бичсэн эсэргүүцлийг үндэслэн шүүхийн бүх ажиллагаа, шийдвэрийг бүрэн хянаж, хяналтын шатны шүүхийн шийдвэрийг танилцуулсан.
Хяналтын шатны шүүхээс УИХ-ын гишүүнээр сонгогдон ажиллаж байгаа Д.Цогтбаатарын холбогдсон хэргийн анхан шатны шүүхийн шийдвэр үндэслэлтэй бөгөөд хяналтын шатны шүүхийн шийдвэртэй холбоотойгоор анхан шатны шүүхээс оногдуулсан ял хуулийн хүчин төгөлдөр болж байгааг уншиж танилцуулсан.
Сануулахад, "Д.Цогтбаатар нь 2016-2020 онд Хөгжлийн банкны хэлтсийн захирлаар ажиллаж байхдаа албан тушаалаа урвуулан ашиглаж, бусдад давуу байдал олгосон хэрэгт холбогдон гэх хэрэгт яллагдагчаар татагдан шалгуулсан байдаг.