Монгол Улсын Засгийн газар Францын “Orano” групптэй Зөөвч-Овоо ураны ордыг олборлох 1.6 тэрбум ам.долларын Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулсан талаар олон улсын хэд хэдэн томоохон хэвлэл мэдээллийн хэрэгсэл онцлон мэдээлжээ.
Францын “Orano” групп Монгол Улсад ураны хайгуулын ажлыг 1997 оноос эхлүүлсэн бөгөөд үүний үр дүнд 2010 онд Зөөвч-Овоо ордыг илрүүлсэн байдаг. Харин талууд удаан хэлэлцсэний үр дүнд Хөрөнгө оруулалтын гэрээг байгуулж, Монгол Улсаас уран олборлох боломж нээгдэж байгаа юм. Олон жилийн дараа ажил хэрэг болж буй ураны олборлолтын гэрээ дотоодод төдийгүй гадаад зах зээлд ч олны анхаарлыг татаж, шинжээчид олон талт үр дагаврыг нь янз бүрээр тодорхойлжээ.
Монгол Улс ураны зургаа дахь том тоглогч болно
Монгол Улс ойролцоогоор 1.32 сая тонн ураны нөөцтэй хэмээн тооцоолсон. Нийтдээ 90,000 тонн ураны нөөц бүхий Зөөвч-Овоо, Дулаан уул, Өмнөтийн ордуудыг ашигласнаар Монгол Улс дэлхийн ураны зах зээлд чухал тоглогч болох нөхцөлийг бүрдүүлж байна. Уг төсөл 30 жилийн хугацаанд жил бүр 2500 орчим тонн уран олборлож, манай улсыг дэлхийн зургаа дахь том уран үйлдвэрлэгч болгох боломжтой төсөл юм.
Геополитикийн нөхцөл байдал