Монгол, Францын Ерөнхийлөгч нарын түвшинд хоёр жилийн өмнө тохирсон ураны төслийг хамтран хэрэгжүүлэх, хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах асуудал ажил хэрэг болж талууд өнөөдөр албан ёсоор үзэглэх гэж байна. Ингэснээр Монгол Улс Оюутолгойн төслөөс хойш анхны гаднын хөрөнгө оруулалтын гэрээг хийх юм. Нөхөн сэргээлттэйгээ нийлээд 50 гаруй жил хэрэгжих уг төсөл Монгол Улсад анхных. Оюутолгойтой харьцуулахад жижиг төсөл ч гуравдагч хөршийн хөрөнгө оруулалт гэдэг утгаараа манай улсад хэрэгтэй. Уг төслөөс Монгол Улс 34 хувийг авахгүй, давуу эрхийн хувьцаагаар орлуулж байгаагаараа Оюутолгой төслөөс ялгаатай. Монгол Улс татвар болон давуу эрхийн хувьцаагаар 51 хувийн ашиг хүртэнэ гэдгийг ажлын хэсгийнхэн хэлж буй. Ураны хөрөнгө оруулалтын гэрээнд тусгасан заалтыг танилцуулъя.Эдийн засаг, хөрөнгө оруулалтАнхны хөрөнгө оруулалтын хэмжээ нь ойролцоогоор 500,000,000 ам.доллар гэрээ хүчин төгөлдөр болох өдрөөс хойш 4 жилийн хугацаанд хийх