Open iToim app
Улс төр | 1 мин уншина

Нээлттэй парламент хөтөлбөрт хамрагдах 100 оюутныг шалгаруулжээ

Нээлттэй парламент хөтөлбөрт хамрагдах 100 оюутныг шалгаруулжээ
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 18
УИХ-ын их, дээд сургуулийн оюутнуудыг парламентын үйл ажиллагаа, хууль тогтоох, хянан шалгах үйл ажиллагаатай танилцуулах, дадлагажуулах хөтөлбөрийг зохион байгуулах үүрэг бүхий ажлын хэсгийг УИХ-ын гишүүн С.Цэнгүүнээр ахлуулан байгуулсан билээ.
Эдгээр бодлого, үйл ажиллагааны хүрээнд магадлан итгэмжлэгдсэн их, дээд сургуулиудын бакалаврын хөтөлбөрийн 3 ба түүнээс дээш түвшний оюутнуудад зориулсан “Нээлттэй парламент” дадлагажигч хөтөлбөрийг энэ сарын 16-наас хоёрдугаар сарын 25-н хүртэл зохион байгуулах юм.
Тэгвэл “Нээлттэй парламент” хөтөлбөрийн сонгон шалгаруулалтыг өнгөрсөн пүрэв гаригт зохион байгуулж 100 оюутныг шалгаруулжээ. Хөтөлбөрт хамрагдахаар 1648 оюутан хүсэлтээ өгсөн бөгөөд шалгаруулалтыг гурван үе шаттай явуулсан байна. Шалгарсан 100 оюутан УИХ-ын 20 залуу гишүүнээр ментор хийлгэж, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээгээр цалинжих аж.
Хөтөлбөрт хамрагдаж байгаа аюутнууд хууль тогтоох үйл явцтай биечлэн танилцах, оролцох, Монгол Улсын Үндсэн хууль, төрийн байгуулал, бусад хууль тогтоомжийн талаарх онол-практикийн мэдлэгээ дээшлүүлэх, УИХ-ын гишүүд, албан хаагчид, бусад салбарын оюутан залуустай харилцаа холбоо тогтоох, УИХ-ын Байнгын хороодын өдөр тутмын болон Парламентын судалгаа, хөгжлийн хүрээлэнгийн үйл ажиллагаатай танилцах юм.
Сэтгүүлч М.Булган нь iToim.mn сайтад 2015 оноос ажиллаж байна. Улс төр, нийгмийн чиглэлээр мэдээ, мэдээлэл бэлтгэдэг.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн