Open iToim app
Дэлхий | 1 мин уншина

NIS: Хойд Солонгосын цэргүүд сургуулилтад оролцоно гэж бодож ОХУ-д иржээ

NIS: Хойд Солонгосын цэргүүд сургуулилтад оролцоно гэж бодож ОХУ-д иржээ
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 16
Украин-Оросын дайнд оролцож байсан Хойд Солонгосын хоёр цэрэг дайнд биш, цэргийн сургуулилтад оролцоно гэж бодож ОХУ-д ирсэн талаар Өмнөд Солонгосын Үндэсний тагнуулын алба (NIS) мэдэгджээ.
NIS-ийн мэдээлснээр Хойд Солонгосын цэргүүд Оросын баруун хэсгийн Курск мужид нэгдүгээр сарын 9-нд Украины цэргийн хүчинд олзлогдсон бөгөөд одоогоор Украины Засгийн газрын хамгаалалтад байгаа аж. Баривчлагдсан хүмүүсийн нэг нь 2024 оны арваннэгдүгээр сард Орост ирж, байлдааны талбарт илгээгдэхээсээ өмнө Оросын цэргийн эрх баригчдын дор долоо хоногийн цэргийн бэлтгэлд хамрагдсан гэж мэдүүлэг өгсөн талаар онцолжээ.
Баривчлагдсан хүн өөрийгөө цэргийн сургуулилтад оролцоно гэж итгэж байжээ. Түүний хэлснээр, Оросыг дэмжих зорилгоор байрлуулсан Хойд Солонгосын цэргүүд байлдааны явцад ихээхэн хохирол амссан байна. Баривчлагдсан 20, 26 настай мэргэн буудагч болох нь тогтоогдсон хоёр цэргийг Киевт хүргэсэн байна. Хоригдлууд украин, англи, орос хэлээр ярьдаггүй тул тэдэнтэй харилцахдаа орчуулагчаар дамжуулан ярьжээ. Украины Ерөнхийлөгч Владимир Зеленский нэгдүгээр сарын 11-нд олон нийтийн X платформ дээр англи, украин, солонгос хэлээр нийтэлсэн мэдэгдэлдээ цэргүүдийг олзолсныг баталжээ. Орон нутгийн мэдээлснээр, Хойд Солонгос 2024 оны арваннэгдүгээр сараас хойш Украины эсрэг явуулж буй дайнд Москваг дэмжихээр 11 мянга гаруй цэргээ илгээсэн байна.
2023 оноос iToim.mn сайтад гадаад мэдээний орчуулагчаар ажиллаж байна.
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн