Open iToim app
Улс төр | 2 мин уншина

УИХ Л.Сонорыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжсэнгүй

УИХ Л.Сонорыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнээр томилохыг дэмжсэнгүй
iToim
+ Дагах
Нийтэлсэн 2025 оны 1 сарын 16
УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны бус гишүүнийг томилох, гишүүнээс чөлөөлөх тухай асуудлыг хэлэлцэж байна. Энэ үеэр УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нэр дэвшигч Л.Сонороос асуулт асуусан. Учир нь нэр дэвшигч Л.Сонор нь Шадар сайд Т.Доржхандын хамаатан. Тиймээс ашиг сонирхлын зөрчилтэй гэх мэдээлэл гараад байна. Тодруулбал, УИХ-ын гишүүн Х.Ганхуяг нэр дэвшигч Л.Сонорыг төрийн өндөр албан тушаалтан, хувьдаа ББСБ-тай, даатгалын бизнестэй ураг төрлийн холбоотой гэж хэвлэлээр бичээд байна. Энэ үнэн үү гэж асуусан
Нэр дэвшигч Л.Сонор “2024 оны арванхоёрдугаар сард УИХ-ын Эдийн засгийн байнгын хорооноос хуулийн дагуу намайг нэр дэвшүүлэх албан бичиг ирсэн. Би Сангийн яамны Санхүүгийн бодлогын газрын даргын ажил эрхэлдэг. Сангийн яаманд сүүлийн 10 жил гэрээт ажилтан, мэргэжилтэн, хэлтсийн дарга, өнгөрсөн жилээс Санхүүгийн бодлогын газрын даргаар ажиллаж байна. Ажил тухай бүр нь сонгон шалгаруулалтад орж, Төрийн албаны зөвлөлд шалгалт өгч, дэвшиж ажилласан. Үүнтэй холбоотойгоор Сангийн яамнаас санхүүгийн салбарын асуудал нь Санхүүгийн бодлогын газрын харьяанд байдаг тул эрхлэх ажлын чиг үүргийн дагуу намайг нэр дэвшүүлсэн.Т.Доржханд сайд бол миний аавын дүү, авга ах. Гэхдээ би энд хариуцлагатай мэдэгдэл хийх нь зөв байх. Намайг энэ албан тушаалд нэр дэвшүүлэхэд ямар нэг хувь хүн, улс төрийн намын квот, аливаа бүлэглэл ямар нэг байдлаар нөлөөлөөгүйг хариуцлагатайгаар хэлэхийг хүсэж байна.СЗХ-ны хурлаар аливаа тусгай зөвшөөрөл өгөх асуудал ББСБ, даатгалын асуудал орж ирсэн тохиолдолд би өөрийн саналаар татгалзаж, хорооны хуралд оролцохгүй гэдгээ мэдэгдэж байна” гэсэн юм.
Гишүүд асуулт асууж, хариулт авсны дараа Л.Сонорыг Санхүүгийн зохицуулах хорооны орон тооны гишүүнээр сонгохыг дэмжье гэж санал хураалт явуулахад дэмжигдсэнгүй.
 
iToim
+ Дагах
Үнэний талд
iToim.mn-facebookiToim.mn-twitter
Онцлох мэдээ
Сүүлд нэмэгдсэн