Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирал Н.Будбаярыг чөлөөлж, түүний оронд Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржавыг томилжээ. Одоогоор шинэ захирал албан ёсоор ажлаа хүлээж аваагүй байгаа ч Б.Дүгэржавыг Тавантолгой төмөр зам ХХК-ийн гүйцэтгэх захирлаар томилсон Зам тээврийн сайдын тушаал гарсан байна.
Б.Дүгэржав нь Ховд аймгийн Засаг даргаар ажиллаж байсан бөгөөд Засгийн газрын хуралдаанаар 2022 оны наймдугаар сард түүнийг Эрдэнэбүрэнгийн УЦС-ын ажлыг удаашруулсан гэж үзэж огцруулах шийдвэрийг гаргаж байсан юм.
Б.Дүгэржавыг ажлаа өгсөн даруйд хууль хяналтын байгууллага шалгаж эхэлсэн. Түүнийг Эрх мэдэл, албан тушаалын байдлаа урвуулан ашиглаж, тендер авсан, бусдад давуу байдал олгосон үндэслэлээр шалгаж байгаа талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр мэдээлж байсан юм. Тэгвэл хугацаанаасаа өмнө огцорсон Ховд аймгийн Засаг дарга асан Б.Дүгэржав Тавантолгой төмөр замыг удирдах нь.