Хүйтэн сэрүүний улирал эхэлсэнтэй холбоотой томуу, томуу төст өвчний тархалт эрс нэмэгдсэн. Өвлийн улиралд хүйтэн агаараар амьсгалснаас болж хүүхдийн амьсгалын замын салстууд цочирч үрэвсэх, түүгээр нь томуу төст үүсгэгч нянгууд нэвтэрдэг байна. Амьсгалын замын халдвараар өвчилсөн хүүхдүүдийн 70 орчим хувь нь 0-5 насныхан байгаа юм. Томуу, томуу төст өвчнөөр өвдсөн тохиолдолд ханиалгах, 39-40 хэм хүрч өндөр халуурах, нусгайрах, нулимс гоожих, бөөлжих, суулгах зэрэг шинж тэмдгүүд илэрдэг. Энэхүү шинж тэмдэг нь ихэвчлэн хүүхдүүдэд илэрч 2-5 өдрийн турш өндөр халуунтай байгаа тохиолдлууд ч байна. Хүүхдийн өвчлэлийн талаар ЭХЭМҮТ-ийн хүүхдийн Яаралтай тусламжийн тасгийн эрхлэгч М.Пүрэвжаргалаас тодрууллаа. -Томуу, томуу төст өвчин болон ханиадны ялгаа нь юу вэ?-Томуу, томуу төст өвчний вирусийн ялгаа гэвэл томуу бол A, B гэсэн хоёр хүрээтэй. Мөн олон дэд нэгжүүдтэй байдаг. Томуу төстүүд нь яг томуутай ижил шинж тэмдгээр илэрч байгаа бусад халдваруудыг хэлнэ.-Хүйтэн сэрүүний улирал эхэлж томуу, томуу төст өвчний тархалт ихэссэн. Тэгвэл он гарснаас хойш өвчний тархалт хэр их байгаа вэ?