УИХ Засгийн газарт Дорноговь аймгийн Улаанбадрах суманд байрлах Зөөвч-Овоо ураны ордын хөрөнгө оруулалтын гэрээнд гарын үсэг зурах эрхийг олголоо. Ингэснээр Улсын Засгийн газар болон Монгол, Францын хамтарсан "Бадрах Энержи" ХХК-ийн хөрөнгө оруулагч Орано Майнинг С.А.С компани хооронд байгуулах Хөрөнгө оруулалтын гэрээ байгуулах эрхтэй болж байгаа юм.